Иргэн Б.Юмжирдуламыг Орхон аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Иргэн Б.Юмжирдуламыг Орхон аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Б.Юмжирдулам нь цахим сүлжээнд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан байж болзошгүй иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлж, заналхийлдэг байна. Энэ үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилж, нэр төрд нь халдаж байгаа тул иргэн Г болон түүний ах, эгч нар хуулийн байгууллагад гомдол гаргажээ. Энэ дагуу Орхон аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Харин иргэн Б.Юмжирдулам нь одоогоор ямар нэгэн тайлбар, мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тиймээс түүнийг албадан ирүүлэх ажиллагааг хийж магадгүй юм байна.