В.Зеленский: Оросын түрэмгийлэл нь зөвхөн Украины хил дээр зогсохгүй дэлхий дахинд үзүүлж буй заналхийлэл болоод байна

В.Зеленский: Оросын түрэмгийлэл нь зөвхөн Украины хил дээр зогсохгүй дэлхий дахинд үзүүлж буй заналхийлэл болоод байна

Нью-Йорк хотноо өчигдөр /2023.09.19/ болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцсон Украины Ерөнхийлөгч В.Зеленский Орос Улсын эсрэг мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Орос улс хүнс, эрчим хүч зэрэг зайлшгүй шаардлагатай хэрэгцээг зөвхөн манай улсын эсрэг төдийгүй бусад улсын эсрэг зэвсэглэсэн. Оросын түрэмгийлэл нь зөвхөн Украины хил дээр зогсохгүй дэлхий дахинд үзүүлж буй заналхийлэл болоод байна. Орос Улсын эхлүүлсэн Украины эсрэг дайны гол зорилго нь газар нутаг, ард түмэн, нөөц баялаг. Мөн олон улсын дүрэм журмын эсрэг зэвсэгт бослого” гэсэн юм.

Түүний хэлсэн илтгэл нь Ерөнхийлөгч Байден тэргүүтэй дэлхийн удирдагчдын цуврал илтгэлүүдийн хамгийн ширүүн уур амьсгалтай байсныг олон улсын хэвлэлүүд онцоллоо.

Эх сурвалж: New York Times сонин

А.Булганчимэг