Инчоны нисэх онгоцны буудлын корпорац Монголын эмзэг бүлгийн өрхүүдэд гэр өгчээ.
Тодруулбал, Инчоны нисэх онгоцны буудлын 17 аж ахуйн нэгжийн 26 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын баг есдүгээр сарын 11-16 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод сайн дурын ажил хийжээ. Ингэхдээ Монголын орлого багатай иргэдэд зориулан гэр барьж, эмзэг бүлгийн өрхүүдэд хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Yonhap