БНХАУ-д 11 хүүхэд хулгайлж, худалдаалсан гэх хэрэгт холбогдсон иргэнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт /2023.09.11/ болж, шүүхээс түүнд цаазаар авах ял оноожээ.
ВИДЕО:
Иргэн Юүг 1993-1996 оны хооронд бага насны 11 хүүхдийг хулгайлж зарсан хэргээр цаазлах шийдвэр өчигдөр гарчээ.
— Намжир (@Hd72203529) September 19, 2023
Анх өөрийн төрсөн хүүгээ 5000 юаниар зарж хүний наймаагаа эхлүүлсэн гэнэ. pic.twitter.com/uNe2v0w9S3
Тодруулбал, Хятад улсын иргэн Ю Хуагийн гэгч нь санхүүгийн ашиг олохын тулд 1993-1996 оны хооронд нийт 11 хүүхэд хулгайлж, худалдаалсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна. Тэрбээр хулгайлсан хүүхдүүдээ БНХАУ-ын Чунцин Гуйжоу хотоос Хэбэй мужруу зөөвөрлөн худалдаалдаг байсан нь тогтоогдсон тул Хятад улсын Гуйжоу мужийн шүүхээс түүнд цаазаар авах ял оноосон байна. Мөн Ю-гийн иргэний эрхийг хасаж, бүх эд хөрөнгийг хураах шийдвэрийг гаргажээ. Харин тэрбээр дээд шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Харин хүүхэд хулгайлах гэмт хэргийг хамтран гүйцэтгэсэн байж болзошгүй Ван, Ян гэх овогтой хоёр хүнийг мөн шалгаж эхэлсэн талаар шүүхээс мэдээллэв. Хүүхэд хулгайлж, худалдаалдаг байсан гэх гэмт хэрэгт цаазын ял сонссон Ю Хуагийн нь 2000 онд хүүхэд хулгайлах гэмт хэргээр Хэбэй мужид хоёр сар баривчлагдаж байсан байна. Мөн 2004 онд Юньнан хотод дахин хүүхэд хулгайлах гэмт хэргээр баривчлагдахдаа хуурамч үнэмлэх ашигласан нь баригдаж найман жилийн хорих ялаар шийтгэгдсэн аж. Харин шүүхээс түүний ялыг гурван жилээр бууруулж байжээ.
Уг хэргийг 2022 оны зургаадугаар сард 27 жилийн өмнө хулгайлагдсан хохирогчийн мэдээллээр ил болгожээ. Тодотговол, хэрэгтэн Ю нь 1995 онд хохирогч 33 настай Ян Ниухуаг 3500 юань буюу 480 доллараар хулгайлан, худалдсан байна. Харин хохирогч Ян өөрийн гэр бүлээ хайхаа огт зогсоож байгаагүй ба 2021 оны дөрөвдүгээр сард цахим сүлжээгээр өөрийн талаарх бичлэгээ байршуулснаар нэг сарын дараа үеэлүүдээ олжээ. Харамсалтай нь тухайн үед хохирогчийн эцэг, эх өөд болсон байсан аж.
Улмаар хохирогч Ян 2022 оны зургаадугаар сард төрөлх хотдоо буцаж ирээд тухайн хэргийг цагдаад мэдэгдсэн байна. Энэ дагуу хэрэгтэн Ю-г Чунцин хотоос барьвчилжээ. Хэрэгтэнг өнгөрсөн хоёрдугаар сард яллагдагчаар татсан бөгөөд долдугаар сард хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд дээд шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон нь энэ аж. Шүүх хурлын үеэр хохирогч Ян үг хэлэхдээ сөхрөн сууж “гэмт хэрэгтэнийг хатуу шийтгэх”-ийг гуйжээ.
А.Булганчимэг