"Түргэн тусламжийн автомашинтай зэвсэггүй ирээрэй" хэмээн Белгород мужийн захирагчид Оросын сайн дурын корпусын цэргүүд уулзалтын урилга илгээжээ

"Түргэн тусламжийн автомашинтай зэвсэггүй ирээрэй" хэмээн Белгород мужийн захирагчид Оросын сайн дурын корпусын цэргүүд уулзалтын урилга илгээжээ

"Оросын сайн дурын корпус" Белгород мужийн захирагч н.Гладковыг Белгород мужийн Новая Таволжанка тосгоны сүмд хувийн уулзалт хийхийг урьжээ. 

Тэд урилгадаа, "Бид тантай биечлэн уулзаж, бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцах, хамгийн гол нь энэ бүс нутгийн ирээдүй, Оросын ирээдүйн талаар ярих боломжийг олгож байна. Тиймээс бид таныг Новая Таволжанка дахь сүм дотор болох яриа хэлэлцээнд урьж байна" гэжээ. Улмаар Белгород мужийн захирагч н.Гладковыг "түргэн тусламжийн автомашинаар өөрийн биеэр жолоочийн хамт, зэвсэггүй ирээрэй" гэжээ. Сонирхуулахад, ОХУ-ын Белгород мужид сүүлийн өдрүүдэд болж байгаа зэвсэгт мөргөлдөөний хариуцлагыг "Оросын сайн дурын корпус" хүлээгээд байгаа юм. 

Эх сурвалж: Varlamov news