ФОТО: Энэтхэгт болсон галт тэрэгний осолд амиа алдсан хүмүүсийн ар гэрт 12 мянган ам.доллар, хүнд гэмтсэн хүмүүст 2 мянган ам.доллар өгнө гэжээ

ФОТО: Энэтхэгт болсон галт тэрэгний осолд амиа алдсан хүмүүсийн ар гэрт 12 мянган ам.доллар, хүнд гэмтсэн хүмүүст 2 мянган ам.доллар өгнө гэжээ

Энэтхэгийн Одиша мужид гурван галт тэрэг мөргөлдсөний улмаас амиа алдагсдын тоо 288 болж, 900 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай Times of India сонин мэдээлжээ. 

Энэтхэгийн Төмөр замын яамны дарга А.Вайшно амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нэг сая рупи буюу 12 мянган ам.доллар, ослын улмаас хүнд гэмтэл авсан хүмүүст 200 мянга рупи буюу 2.4 мянган ам.доллар, хөнгөн гэмтэл авсан хүмүүст 50 мянган рупи буюу 606 ам.доллар олгоно гэж мэдэгджээ. 

Ослын урьдчилсан дүгнэлтээр зорчигч тээврийн галт тэрэгний 10-12 вагон замаасаа гарсан ослын үндсэн шалтгаан болсон аж. Улмаар замаасаа гарсан вагонууд ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Энэ үеэр тэдний өөдөөс ирж явсан зорчигчийн галт тэрэг тэдэнтэй мөн мөргөлдсан байэа. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ослын буруутай хүмүүсийг "хатуу шийтгэнэ" гэж мэдэгдсэн хэмээн Hindustan Times мэдээлжээ.