Их мастер Т.Мөнхзул Азийн аваргаас Блиц төрөлд хүрэл медаль хүртлээ

Их мастер Т.Мөнхзул Азийн аваргаас Блиц төрөлд хүрэл медаль хүртлээ

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болж байна.

Эмэгтэйчүүдийн блиц төрөлд үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин их мастер Төрмөнхийн Мөнхзул 9 өрөг тоглож 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангав. Өнөөдөр 17:00 цагаас стандарт буюу үндсэн төрлийн тэмцээн эхэлнэ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө