Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.