ФОТО:Баянхошуу бүсийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

ФОТО:Баянхошуу бүсийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар захирамжаар Дахин төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн хороо, Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороодын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж тус дүүрэгт Улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдсэн төсөл, арга хэмжээ, 2023 оны хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт, шалгалтын ажлыг өнөөдөр / 2023.05.31 / газар дээр нь очиж зохион байгуулж ажиллалаа. 

Мөн тухайн хороодын Засаг дарга нартай уулзаж тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал, хүсэлт солилцоход дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянхошуу бүсийн 4 байршилд нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1.5 километр зам баригдаж байгаагаас зарим хороонд газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс
  • Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс
  • Дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ
  • Дүүргийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран зохион байгуулав.



ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө