ФОТО: Боксын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн Б.Чинзоригт 2 өрөө байрны батламж, хүрэл медалийн эзэн Б.Мишээлтэд Приус-30 автомашин бэлэглэжээ

ФОТО: Боксын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн Б.Чинзоригт 2 өрөө байрны батламж, хүрэл медалийн эзэн Б.Мишээлтэд Приус-30 автомашин бэлэглэжээ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сард болж өндөрлөсөн. Тус тэмцээнд оролцсон “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чинзориг 63.5 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон. Харин 67 кг-ын жинд тулалдсан Б.Мишээлт хүрэл медалийн эзэн болсон.

Харин сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-д тоглосон Л.Алтанцэцэг мөнгөн медаль, М.Энхжаргал 54 кг-д өрсөлдөж хүрэл медаль хүртсэн юм.

Тэгвэл өнөөдөр ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдаа Монголын боксын холбооны тэргүүн Х.Нямбаатар нарын хүмүүс хүлээн авч, шагнаж урамшуулсан байна. Тодруулбал, ДАШТ-нээс мөнгө медаль хүртсэн Б.Чинзориг, Л.Алтанцэцэг нарт тус бүр хоёр өрөө байрны батламж гардуулсан бол, ДАШТ-нээс хүрэл медалийн эзэн болсон Б.Мишээлт, М.Энхжаргал нарыг Приус-30 маркийн автомашинаар шагнаж урамшуулжээ.