Сэлбэ голд 56 настай эрэгтэй живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад зургаадугаар сарын нэгний 21.16 цагт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай” Сэлбэ голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, Сэлбэ голд живж нас барсан 56 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Иймээс урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор гол усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.