Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийллийн 91 дуудлага иржээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийллийн 91 дуудлага иржээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цагдаагийн байгууллагад нийт 1917 дуудлага ирсэн байна. Үүнээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 91, зөрчлийн 1595 дуудлага бүртгэгджээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажилласан байна.