ВИДЕО: Хурд хамтлаг 30 жилийн ойдоо зориулж аялан тоглолт хийж, мюзикл тавьж, уран сайхны кино хийнэ

ВИДЕО: Хурд хамтлаг 30 жилийн ойдоо зориулж аялан тоглолт хийж, мюзикл тавьж, уран сайхны кино хийнэ

Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан тоглолт энэ сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолттой холбоотойгоор өнөөдөр "Хурд 30" хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр хамтлагийн гоцлол гитарин Д.Отгонбаяр " Бид 30 жилийн ойдоо зориулж жил дамжсан арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийснийхээ дараа хөдөө орон нутагт аялан тоглолтоо хийнэ. Мөн "Чи миний байгаа болохоор" нэртэй мюзиклийг тавина. Мюзиклийг дэлхийн стандартад хүргэж тавих гэж байгаа. Мөн ирэх хавар тавдугаар сард "Бүсгүй" нэртэй киног гаргах гэж байна" гэлээ.

Тоглолтын найруулагчаар On and Off продакшны найруулагч С.Ононбат ажиллаж байгаа аж.  

ҮЗЭХ




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө