ШУУРХАЙ: Хорт хавдартай эгчдээ өвчин намдаах эм, тариа явуулаад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хил давуулахыг завдсан хэрэгт холбогджээ

ШУУРХАЙ: Хорт хавдартай эгчдээ өвчин намдаах эм, тариа явуулаад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хил давуулахыг завдсан хэрэгт холбогджээ

Япон улсад хорт хавдрын өвчнөө эмчлүүлж байсан эгчдээ өвчин намдаах эм, тариа явуулаад хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тариа хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогджээ. 

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын иргэн Э нь Япон улсад хорт хавдрын өвчнөө эмчлүүлж байгаа эгчдээ өвчин намдаах, эм тариаг шуудан илгээмжээр явуулах гэж байжээ. Харин үүнийг Гаалийн байгууллагын эрэлч нохойн алба илрүүлсэн байна. Учир нь тус илгээмжид НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан эм, тариа багтсан байсан аж. Тиймээс уг илгээмжийг хурааж, гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Өдгөө уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Иймд иргэд улсын хилээр нэвтрүүлэх гэж буй бараа бүтээгдэхүүнээ сайтар нягталж, гаалийн бүрдүүлэлт хийхийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв. 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө