УИХ-ын гишүүдээ 126 болгон нэмэх зорилгодоо хүрсэн бол одоо "юмны үнээ, хотын замаа хар" хэмээн иргэд ЗГ-аас шаардаж байна

УИХ-ын гишүүдээ 126 болгон нэмэх зорилгодоо хүрсэн бол одоо "юмны үнээ, хотын замаа хар" хэмээн иргэд ЗГ-аас шаардаж байна

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийг холимог системээр явуулах Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригч МАН парламентаар батлуулж чадлаа. Үнэндээ, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг иргэд эсэргүүцэж байсан УИХ-д хэт олонх буюу 62 суудалтай МАН-ын гишүүд баталж чадсан юм. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар батлах хуультай. 

Харин нөгөө талд “нохой зассан хүндээ янаг” гэгчээр сөрөг хүчин АН болон ХҮН-ын Т.Доржханд нар x эсэргүүцэлгүй МАН-ын бодлогыг аялдан дагаж, дэмжиж баталсан юм. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийг МАН 2024 оны сонгуульд дахин ялалт байгуулахаар хийж байх талтай байгаа.

Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан баяраа төрийн томчуудад баярлаж байх зуур өчигдөр /2023.05.31/ орой Улаанбаатар хотын авто зам үндсэндээ тэг зогсолт хийлээ. Сонирхолтой нь, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байгаа засгийн газарт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах сайдаар Ж.Сүхбаатар ажиллаж байгаа ч үнэндээ дорвитой ажил нэг ч хийгээгүй. Харин нөгөө талд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, иргэдийн цалин цаас болж байгаагийн эсрэг Засгийн газар дорвитой нэг ч ажил хийгээгүй. Иймд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэх зорилгодоо хүрсэн МАН-ын Засгийн газрын “юмны үнээ, хотын замаа хар” гэж олон иргэд шаардаж байна.