ШУУРХАЙ: Хичээлээ тараад сураггүй алга болсон сурагчийг эрэн хайж өнөөдөр олжээ

ШУУРХАЙ: Хичээлээ тараад сураггүй алга болсон сурагчийг эрэн хайж өнөөдөр олжээ

Хичээлээ тараад сураггүй алга болсон сурагчийг эрэн хайж, олж тогтоосон байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 15 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 5 багт оршин суух 12 настай, эмэгтэй хүүхэд 30-ны өдрийн 17 цаг 30 минутад хичээлээ тараад гэртээ ирэхгүй “Оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас эрэн хайх баг гарган охиныг хайж өнөөдөр /2023.05.31/ 14 цагийн үед олж тогтоон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.




Өнөөдөр хулгана өдөр

16 минутын өмнө