Д.Ганбат: Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр тойрогтоо ажиллахад иргэд биднийг сонсохыг ч хүссэнгүй. Ард түмэн туйлдсан байна

Д.Ганбат: Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр тойрогтоо ажиллахад иргэд биднийг сонсохыг ч хүссэнгүй. Ард түмэн туйлдсан байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.05.31/-ийн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж гишүүд асуулт асууж, ажлын хэсэг хариулт өгч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид сүүлийн нэг жил ямар засаглалтай явж ирэв. Үндсэн хуулиараа парламентын засаглалтай хэдий ч сүүлийн нэг жил энэ засаглал байхгүй болсон. УИХ-ын гишүүдийн тал нь Засгийн газартаа орж суусан. Засаглал хуваах зарчим, бие даасан хараат шүүх, гүйцэтгэх засаглалд хяналт тавих асуудал байхгүй өнөөдрийн хүртэл явлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг жилийн өмнө хийсэн өөрчлөлтөөр Үндсэн хуулийг мандаг манаачтайгаа нийлээд олонхын гишүүд хуулиа хулгайлсан. Энд идэвхийлэн охин намын нөхөд, манай  хэдэн нөхөд нийлээд муухай юм хийсэн. Гэтэл өнөөдөр олон хууль судлаач байдаг ч хэн нь ч юу ч дугардаггүй. Их харамсалтай байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг яаж явагддаг гэдгийг саяны өнгөрсөн тавдугаар сараас хойш харагдаж байна. Энэ бол хуулийн дагуу явагдаж байна.

Тойрогтоо очиж иргэдтэйгээ санал бодлоо солилцлоо. Мэдээж энэ талаар сонсох ч дургүй байна. Яагаад гэвэл ард түмний амьдрал үнэхээр доройтсон байна. Хулгай, гэмт хэрэг энэ бүх юмнаас болж туйлдсан байна. Найман жил 65, 62 суудал өгөөд явуулсан. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нь ердөө л гурван хүний хоёр нь ядуу болсон.

Анхааралтай сайн ажиглавал намууд чинь төлөвшихгүй байна. Мөн засаглал хуваах зарчим алдагдсан байна. Энэ маягаараа дахин нэг жил болох юм шиг байна. Засгийн газар энэ хуулийг санаачлахад ард түмэн дээр очиж тайлбарла гэж хэлсэн. Зүүний чиглэлтэй намууд олон жил засгийн эрх бариад халамж хэтрүүлж хавтгайруулсан. Хажуугаар нь хулгай, авлига эрх баригчдын хувьд хэрээс хэтэрсэн. Тэгэхээр энэ өөрчлөлт чинь энэ бүхнийг өөрчилж чадах уу. Ард түмэндээ халамж өгөлгүй тайлбарлаж ойлгуул. Ард түмэн УИХ-ын гишүүдийг сонсохооргүй болгосон байна. Уриа лоозонгоор хулгайг илрүүлэхгүй. Хуулиа дээдлэх ёстой гэв ч тийм юм алга. Намын жагсаалтдаа ядаж нэг удаа УИХ-д сонгогдсон хүн оруулах хэрэгтэй. Ард түмний амьдралыг мэддэг. Үгүй бол баахан шинэ залуус самарна. Улс төрийн намын тухай хуулийг ярих хэрэгтэй. Үгүй бол намууд ял наймаалдаг хэдэн нөхдийн гарт орсон байна. Зөв зүйтэй юмыг олонх дэмждэггүй юм дөө. Сайн ухуулж яриад толгойд нь оруулбал л дэмждэг юм. Би бол цөөнхийн цөөнх болоод байгаа хүн учир ийм юм ярьж байна” гэв.

ҮЗЭХ: