УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон түүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж, жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжсэн юм.