Өнөөдөр /2023.05.31/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Иймд Төрийн Байгуулалтын Байнгын хорооны хурлаар ҮХӨ-ийн хэлэлцүүлгийг хийж, тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
Энэ үеэр АН бүлгийн гишүүдийн санал болгож буй “Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх тухай” хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол, УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, "No ядаж 108" гэсэн лоозон барьж суужээ.