Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн боловсролыг хүртээмжтэй хүргэх сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн боловсролыг хүртээмжтэй хүргэх сургалт боллоо

ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо 21 аймаг, 9 дүүргийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн цогц боловсролыг хүртээмжтэй хүргэх чадавх олгох сургалт явуулжээ.

Сургалтыг энэ сарын 20-22-нд зохион байгуулж, оролцогчдод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн цогц боловсрол олгох гарын авлага, багц нөөц хэрэглэгдэхүүнийг гардуулсан байна.

MNAWU нь НҮБХАС, ЮНЕСКО-с гаргасан "Бэлгийн боловсролын арга зүйн удирдамж"-ийг чиглэл болгож "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн цогц боловсрол олгох" сургагч багшийн багц гарын авлагыг салбарын зөвлөхүүдийн оролцоотойгоор боловсруулжээ.