"Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарын залуус Эверестэд авирах аялалынхаа үеэр Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус тосгон нь 2015 оны аймшигт газар хөдлөлтөөр 20 мянга орчим байшин сургууль нурж, 10 мянган хүн амь эрсэдсэн байна. Улмаар энэ үеэр сургуульгүй болсон 150 хүүхэд долоон жил сургуульгүй контейнерт суралцаж байгаа тул Ид шидийн орны нэрэмжит хөгжлийн төвийг нээж тохижуулах, бүх хүүхдийн жилийн хичээлийн хэрэгслийг авч өгөх Ч.Ганжавхлан нарийн залуус зохион байгуулсан юм. Улмаар хүүхдүүд шинэ танхимдаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс хичээллэж эхэлсэн билээ.
Тэгвэл Непал Улсын газар хөдлөлтөд өртсөн тосгонд байрлах “Ид шидийн орон”-ы салбарын талаар мэдээлэл иржээ. Ингэхдээ “сургуулиа алдсан 150 хүүхэд маш баяртай суралцаж, хөгжиж, урагшилж явна” гэдгээ мэдэгдэж талархал илэрхийлжээ.