ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийг 126 болгон нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр батална

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийг 126 болгон нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр батална

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар /2022.05.31/ ҮХӨ-ийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Тодруулбал, 78 нь мажоритар буюу тойргоос, 48 нь пропорциональ буюу намын жагсаалтаар 126 гишүүнтэй болохыг дэмжсэн юм.

Өнөөдөр /2023.05.31/ 09.00 цагт эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийхээр товложээ. Улмаар үргэлжлүүлэн 12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурав дахь болон эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.