Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сангуудын мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил болго” гэсэн үүргийг өгснөөр Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангуудын мэдээлэл shilen.gov.mn сайтад байршиж, нээлттэй болоод байгаа юм. Хачирхалтай нь, засгийн газрын сангийн мэдээллүүдийг өмнөх Ерөнхий сайд нар нээлттэй болгож байсан удаагүй.
Харин өнөөдөр Засгийн газрын сангийн мэдээллүүд ийнхүү нээлттэй болсноор 1997 оноос хойш сангийн мэдээллүүд дээр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж олон нийтэд мэдээлж эхлээд байгаа юм. Тухайлбал, Боловсролын зээлийн сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хэн гэж улс төрч болон түүний хамаарал бүхий этгээдүүд хэдэн төгрөгийн зээлийг авсан, эргүүлэн төлсөн эсэх мэдээллийг олон нийт мэдэж эхлээд байна. Нөгөө талаар Засгийн газрын сангийн мэдээллүүд ийнхүү ил болж байгаа нь шударга, авиалгалгүй нийгэм бий болохын суурь гэж үзэх иргэд ч олон байгаа юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг” хэмээн мэдэгдэж байв. Товчхондоо, Засгийн газрын сангаас мөнгө авсан иргэдийн олонх нь улс төрд нөлөө бүхий МАН-ын гишүүд байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Засгийн газрын сангийн мэдээллүүд ил болсноор МАН-ын удирдлагууд “булан шахуулж” эхэлжээ. Тодруулбал, МАН-ын зарим гишүүд намын дарга Л.Оюун-Эрдэнэдээ хандаж, “бүх сангийн мэдээллийг дэлбэлж, манай намын 2024 оны улс төрийг чи байхгүй болгож байна. 2024 оны сонгуульд МАН ялагдвал хариуцлагыг нь Л.Оюун-Эрдэнэ хүлээ” хэмээн шахаж эхэлжээ. Мөн нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулъя гэсэн улс төрийн акц ч явж эхэлсэн гэх мэдээлэл байна. Товчхондоо, Засгийн газрын сан болгоныг цөлмөсөн МАН-ын ах нар нь буруугаа бусдад ухуулахгүй гэсэндээ намын дарга, Ерөнхий сайдыг огцруулах акцыг эхлүүлсэн бололтой.