ШУУРХАЙ: ҮХӨ-ийг энэ долоо хоногт баталж, долдугаар сарын 01-нээс цалин, тэтгэврийг нэмэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ

ШУУРХАЙ: ҮХӨ-ийг энэ долоо хоногт баталж, долдугаар сарын 01-нээс цалин, тэтгэврийг нэмэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг МАН-ын бүлэг дэмжжээ

Өнөөдөр /2023.05.30/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж байна. МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн өөрчлөлт болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт багтаан батлах нь зүйтэй гэж үзжээ. 

Харин төсвийн хүрээний мэдэгдэл, төсөвт тодотгол хийх хүрээнд долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалин, тэтгэврийг нэмж хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон юм.