Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ "Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн асуудлыг дэмжиж байгаа бүх хүнд баярлаж байна. Бид 2021 оноос тэмцэж ирсэн. Миний ард маш олон мэргэжилтэн ажиллаж байсныг дурдах нь зүйтэй. БЗС-д хамрагдсан нийт хүмүүсийн 93 хувь нь зөрчилтэй байсан. Журамд нийцүүлэх талаар хичээж ажиллаж байхад маш олон дарамт шахалт ирж байсан ч зогсохыг хүсээгүй. Тэгвэл өнөөдөр БЗС-гийн дарга Д.Гарди, сайд асан Л.Цэдэвсүрэн нарын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байна. БШУ-ны сайдын ажилдаа орооч гэх саналаас татгалзсан. Учир нь сайдын тавьсан ажлын байр татан буугдсан. Мөн Ажлын хэсэгт орж ажиллахыг хүссэн. Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа учраас татгалзсан. Түүнчлэн БЗС-тай холбоотой маш их дарамт шахалт ирж байгаа. Энэ асуудлыг улстөржүүлээд байгаад харамсаж байна" гэлээ.