МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлт болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. 

Учир нь, УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг тойрогтоо танилцуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох агуулгаар уулзалт хийсэн. Тиймээс гишүүдийн тойрогтоо ажилласан ажлын үр дүнг бүлгийн хуралдааны үеэр хэлэлцэж байгаа аж. Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногтоо багтаан батална гэх мэдээлэл бий. 

МАН-ын бүлгийн хуралдаанаар мөн төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх асуудлыг хэлэлцэж буй аж. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ирэх долдугаар сараас нэмнэ гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр бич өдөр

17 минутын өмнө