LIVE:  Улсын хэмжээнд 10.785 ээжид "Алдарт эхийн I, II" одон гардуулж, ёслолыг өнөөдөр өндөрлүүллээ

LIVE: Улсын хэмжээнд 10.785 ээжид "Алдарт эхийн I, II" одон гардуулж, ёслолыг өнөөдөр өндөрлүүллээ

"Алдарт эхийн I, II" одон гардуулах ёслол энэ сарын 25-ны өдөр /2023.05.25/ эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд 10.785 ээж тус одонг авч байна. Нийслэлийн есөн дүүргийн ээжид одон гардуулах ёслолыг Ерөнхийлөгчийн тамгын газраас өндөр түвшинд зохион байгуулж, өнөөдөр /2023.05.30/ өндөрлүүлж байна. 

"Алдарт эхийн I, II" одон гардуулах ёслолын сүүлийн өдөр буюу өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд одон гардуулж, баяр хүргэлээ. 

Тэрбээр энэ үеэр " Монголчууд бид эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхний угаас хайрлан хүндэтгэж, "амьд бурхан" хэмээн дээдлэн шүтдэг учраас хүндэтгэл үзүүлэн алдаршуулдаг түүхтэй. Иймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн энэрэл хайрын бурхад ээж нартаа Монголын төр гүн хүндэтгэл үзүүлж "Алдарт эх одон"-оор шагнаж байна. "Алдарт эхийн одон" бол ижий таны дундрашгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл юм. Ижийгийн минь энгэрт гялалзаж байсан энэ сайхан одон өнөөдөр ээж та бүхий энгэрт гялалзан байгааг харахад үнэхээр баяртай байна. Энэ бол хамгийн эрхэм хүндтэй одон. Энэ жил "Алдарт эхийн одон"-г улс даяар 10 мянга 785 ээж хүртэж байна. Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг хүн болгож хүмүүжүүлсэн монгол ээж таны гавьяа, зүтгэл алдар хүндийг Монголын төр алдаршуулж байна. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг ардын үг бий. Ачтай буянтай ээж нарын халуун сэтгэл, дулаан гарт Монголын ирээдүйн наран мандаж байдаг. Монголын төрөөс хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт төрийн бодлого юм. Монголын хүн ам өсч байж Монгол Улс хөгжин дэвшиж хүчирхэг улс болох нь тодорхой" гэлээ. 

ҮЗЭХ: