ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийг 126 болгон нэмэх ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хийж баталж магадгүй байна

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийг 126 болгон нэмэх ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хийж баталж магадгүй байна

Долоо хоног бүрийн Даваа гаригт парламент дахь улс төрийн намын бүлгүүд хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр /2023.05.29/ УИХ-ын намын бүлгүүд хуралдах товоо зарлаагүй байна.

Учир нь, УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлт /ҮХӨ/-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнг тойрогтоо танилцуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох агуулгаар уулзалт хийсэн. Тиймээс бүлгийн хуралдаануудыг нэг өдрөөр хойшлуулж, маргааш /2023.05.30/ товлоод байгаа юм. 

Тэгвэл энэ долоо хоногт ҮХӨ-ийн гурав дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүд тоо 126 болж нэмэгдэхийн зэрэгцээ, сонгуулийн тогтолцоо холимог болж өөрчлөгдөх ажээ. ҮХӨ-ийн дараа УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж эхлэх юм байна. Учир нь ҮХӨ-ийг дагаж эдгээр хуульд өөрчлөлт орох ажээ.