Жүжигчин Го Мин Си "Youth of May" киноныхоо ойг тохиолдуулан эмзэг бүлгийнхэнд 30 сая вон хандивлажээ

Жүжигчин Го Мин Си "Youth of May" киноныхоо ойг тохиолдуулан эмзэг бүлгийнхэнд 30 сая вон хандивлажээ

Жүжигчин Го Мин Си гэр бүлийн сарыг тохиолдуулан "G Foundation" төрийн бус байгууллагад 30 сая вон хандивласан тухай түүний харьяалагддаг "Mystic Story"-оос мэдээллээ.

Го Мин Си, "Тавдугаар сар бол миний хувьд гүн гүнзгий утга учиртай сар байдаг. Шүтэн бишрэгчдийнхээ хайрыг бусадтай хуваалцахыг хүссэн учраас ийнхүү хандив өгсөн" гэжээ.

Тэрбээр "Youth of May" цувралд жүжигчин И Ду Хёнтой хамтран тоглосон бөгөөд энэхүү киногоор Гу Мин Шиг олонд танигдсан тул түүний хувьд тавдугаар сар гэдэг ихээхэн учир утгатай сар байдаг аж.

Тус хандивыг өрх толгойлсон иргэд, эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд болон өсвөр үеийнхнийг дэмжихэд зориулах юм.

Эх сурвалж: KBS




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө