Энэтхэгийн нэгэн албан тушаалтан ухаалаг утсаа авахын тулд усан санг шавхсан талаар "The Indian Express" сонинд нийтэлжээ. Тодруулбал, хүнсний байцаагч ажилтай Ражеш Виш селфи хийх гэж байгаад Самсунг загварын гар утсаа усанд унагасан байна.
Ингээд ойролцоох тосгоны хэд хэдэн оршин суугчид болон албаны хүмүүст хандан усанд шумбсан ч хоёр өдрийн турш ухаалаг утас олж чадаагүй аж. Үүний дараа Р.Виш хоёр сая гаруй литр усыг зайлуулдаг хоёр насос түрээслэжээ. Сонирхуулахад, энэ хэмжээний ус нь зургаан хавтгай дөрвөлжин километр газар тариалангийн талбайг услахад хангалттай аж.
Харин энэ бүхний эцэст Ражеш Виш гар утсаа олдсон ч ажиллахаа больсон байжээ. Гэтэл орон нутгийн эрх баригчид Ражеш Вишид ус шахах зөвшөөрөл өгөөгүй гэж мэдэгдсэн ч тэрээр усны нөөцийн газрын албан тушаалтнаас "амаар зөвшөөрөл" авсан гэж мэдэгдсэн байна. Иймд албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Эх сурвалж: Varlamov news