Ирэх жил УИХ-ын сонгуультай тул гишүүд "иргэдэд хайр зарлаж эхэлжээ"

Ирэх жил УИХ-ын сонгуультай тул гишүүд "иргэдэд хайр зарлаж эхэлжээ"

УИХ-ын ээлжит сонгууль ирэх 2024 оны зургаадугаар сард болно. Харин өдгөө УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, гишүүдийн тоог Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар нэмэгдүүлэхээр ард иргэдийн хэлэлцүүлэг өрнөж байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэд, сонгогчидтой уулзаж байгаа юм. Харин энэ үеэрээ УИХ-ын гишүүд “иргэдэд хайр зарлаж байна” гэсэн сэтгэгдэлтэй зураг олон нийтийн сүлжээнд тараад байна. Тухайлбал, Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар иргэдтэй газар суун тамхилж, хөөргө зөрүүлж байгаа зураг олон нийтийн сүлжээнд гарсан бол, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нийслэл дахь зах, худалдааны төвүүдээр явж буй зураг нийтлэгджээ.