СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага өчигдөр Нийслэлийн аврах ангид иржээ.

Дуудлагын дагуу тус ангийн алба хаагчдыг очиход найман настай Б нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байна.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.