Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр оноо буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авчээ.
Тодруулбал, тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн Тайвань 5 алт, 2 мөнгөн медаль, Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль, Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ.
Зохион байгуулагч орон болох Монгол улсын баг нэг хүрэл медаль хүртсэн байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болох аж.
Тус олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулсан юм.
- Алт 90-100% буюу 19 онооноос дээш
- Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
- Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
- Шагналт байр 50-65% 10 онооноос дээш гэж үздэг хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.