"Кореан эйр" компанийн өчигдрийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаад оргон зугтсан иргэн Х.Болортуяаг авчиржээ

"Кореан эйр" компанийн өчигдрийн нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаад оргон зугтсан иргэн Х.Болортуяаг авчиржээ

"Кореан эйр" компанийн өчигдрийн /2023.05.26/ нислэгээр авлигын хэрэгт шалгагдаж байгаа иргэн Х.Б ирсэн талаар Авлигатай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг өнөөдөр мэдэгдсэн юм.

Тэрбээр “Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны ажлын хэсэг Өмнөд Солонгосын Цагаачлалын албатай хамтран ажилласнаар түүнийг олж тогтоон нутаг буцаасан. Өнөөдөр манай мөрдөгчид Эрээн хотод Хятадын холбогдох албаны хүмүүсээс бас нэг "шувуу" хүлээн авна. "Шувуу" ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа” гэж мэдэгдсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2023 оны гуравдугаар сарын 6-нд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тэрбээр гэмт хэрэгт холбогдож, эх орноосоо оргон зайлсан нэрсийг зарласан. Эдгээр нэрс дундаас шүүж үзвэл Х овогтой Б нь Х.Болортуяа болж таарч байгаа юм. Тухайн үед зарласан оргон зайлсан хүмүүсийн нэрсийг хүргэж байна. 

Оргон зайлсан хүмүүсийн нэрс:  

  1. Ч.Сайханбилэг
  2. Т.Бадамжунай
  3. Н.Удаанжаргал
  4. н.Үржинбадам
  5. С.Төмөрбат
  6. Х.Болортуяа
  7. Т.Отгонбаатар
  8. Б.Мөнхзул
  9. Т.Даниэль
  10. Ц.Учрал
  11. Б.Алтанцэцэг
  12. А.Новожилов
  13. Л.Алтантулга
  14. В.Түмэнжаргал
  15. Ө.Хонгорзул
  16. Ж.Отгонбаатар
  17. Г.Мягмаржав
  18. Д.Буянцэцэг
  19. С.Авжат
  20. Б.Билгүүн
  21. Ш.Жандос
  22. Б.Баттулга
  23. Н.Билэгбаатар
  24. М.Чимэддорж
  25. Б.Учрал
  26. М.Жавхлан
  27. А.Ганзориг
  28. Ц.Цэрэнчимэд
  29. Н.Сувд-Эрдэнэ
  30. Ц.Амархүү
  31. Д.Лүндээдорж
  32. Ц.Алтангэрэл
  33. Ц.Нямдаржаа
  34. Д.Нандинцэцэг
  35. Д.Төгс-Эрдэнэ
  36. К.Болор-Эрдэнэ
  37. К.Наурызбэк
  38. Б.Хосбаатар
  39. Д.Батхишиг
  40. Т.Жанцанноров
  41. Б.Нэмэхбаатар
  42. Ц.Түвшинтөгс
  43. Д.Ган-Эрдэнэ
  44. Б.Баттулга
  45. Д.Мэндсайхан
  46. М.Нямсүрэн
  47. Г.Оргил
  48. Ц.Өнөрбаяр
  49. Э.Насанжаргал
  50. М.Төрболд
  51. Д.Жаргал
  52. А.Амартайван
  53. Э.Дамдинсүрэн
  54. З.Мөнхзул
  55. З.Анужин
  56. Ё.Баттөгс
  57. Л.Түмэн-Өлзий
  58. М.Марат
  59. Г.Билгүүн
  60. А.Бахатбек
  61. Ш.Золбоо
  62. Ц.Цогтбаяр
  63. Ц.Гансүх
  64. О.Мөнхбат
  65. О.Одбаяр
  66. Д.Батбаяр
  67. Э.Манлайхүү
  68. Э.Баяржаргал
  69. Д.Буянтогтох
  70. Н.Нямдорж
  71. Б.Энхмаа
  72. Б.Тамир
  73. Ц.Мөнх-Эрдэнэ
  74. Г.Ган-Очир
  75. З.Мөнх-Эрдэнэ
  76. Ц.Ууганбаяр
  77. Т.Ууганзаяа
  78. З.Цолмон
  79. Шинэтак гэх Хятад улсын иргэн
  80. Н.Батсоёл
  81. Г.Батзаяа
  82. Г.Шижиртунгалаг
  83. Ли пен
  84. А.Содхүү
  85. Б.Лувсандагва
  86. Б.Ганчимэг
  87. Никоклаус
  88. Фин зенхай
  89. Ч.Жорж
  90. Б.Дабей
  91. Я.Оркен
  92. С.Заманбек
  93. Б.Лхамсүрэн
  94. Я.Никифоров Антон
  95. Л.Нямдорж
  96. Д.Лувсанжамц
  97. Д.Пүрэвдорж
  98. Д.Базаррагчаа
  99. Э.Цолмонбаяр
  100. Э.Энхбумба
  101. Э.Алтангэрэл
  102. Б.Жавзансүрэн
  103. Б.Оюунтуяа
  104. Ч.Гантулга
  105. Д.Төгөлдөр
  106. Д.Ганхөлөг
  107. Б.Зоригтбаатар
  108. Б.Энхбат
  109. Б.Отгонбаяр
  110. Б.Норжмаа
  111. Ц.Одхүү
  112. Ц.Мөнхбат
  113. Н.Нямдорж
  114. О.Чиндагина
  115. О.Өнөрболд
  116. О.Тэгшжаргал
  117. Б.Баатархүү
  118. Б.Заяат
  119. Б.Нямсүрэн
  120. Цо фей фей
  121. С.Мөнхбаатар
  122. Д.Энхтүвшин
  123. А.Борхээрт
  124. Б.Гантүлхүүр
  125. Б.Ганбаатар
  126. А.Билгүүн
  127. Ли шу лон
  128. Хү лэ жүн
  129. Ж.Ганбаатар
  130. Т.Болормаа
  131. А.Анужин
  132. П.Отгонбаатар
  133. Шихамин
  134. Ц.Мөнх-Оргил
  135. Т.Ариунболд
  136. М.Баярмагнай
  137. Б.Батболд
  138. Г.Тайванбаяр
  139. М.Түвшинтөр
  140. Н.Өлзийсайхан гэх хүмүүсийг авлига авсан, албан тушаалын болон бусад хэргүүдээр эрэн сурвалжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлэл хийхдээ "Иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож шалгуулахаа илэрхийлсэн. Мөн удахгүй БНСУ-ын хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэд хэдэн хүнийг авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор хүний нэр хэлэх боломжгүй" гэх тайлбарыг өгч байсан юм.