Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол маргааш болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол маргааш болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол маргааш /2023.05.25/ Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд маргааш болно.

Хуваарь ёсоор энэхүү үйл ажиллагаа өнөө жил Сонгинохайрхан дүүргээс эхлэхээр болсон байна.

  • Сонгинохайрхан дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 25-нд
  • Баянгол, Чингэлтэй дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 26-нд
  • Хан-уул, Сүхбаатар дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 29-нд
  • Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 30-нд

гардуулах хуваарь гарчээ. Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол Монгол Улсын эхийн алдар I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг Монгол Улсын эхийн алдар II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр I зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг олгодог.