Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр  хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.                                                

Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +11...+16 градус, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +20...+25 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.