Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна. Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

Улаанбаатарт үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.