СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи,шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Тодруулбал, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.