Дорноговь аймгийн нутгаар шороон шуурга шуурч замын зарим хэсэгт нөхцөл байдал хүндрээд байна

Дорноговь аймгийн нутгаар шороон шуурга шуурч замын зарим хэсэгт нөхцөл байдал хүндрээд байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсчээ. Замын III ангийн шугам зам дагуу хүчтэй шороон шуурга шуурч замын зарим хэсэгт нөхцөл байдал ихээхэн хүндрээд байна.

Тухайлбал, тус ангийн 10 дугаар хэсэгт замчид ГТХАБ-ыг хангахаар шөнийн 00:00 цагаас 04:00 цаг хүртэл, өглөө 06:00 цагаас одоог хүртэл ажиллаж, замын элсэнд дарагдсан хэсгийг цэвэрлэж байна.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН