ШУУРХАЙ: Эверестийн оргил руу авирахаар явсан хятад уулчин амиа алдсан бол, түүнтэй хамт явсан монгол уулчинг аврахаар шаргуу ажиллаж байна

ШУУРХАЙ: Эверестийн оргил руу авирахаар явсан хятад уулчин амиа алдсан бол, түүнтэй хамт явсан монгол уулчинг аврахаар шаргуу ажиллаж байна

Өчигдөр /2023.05.18/ Эверистийн оргилд авиралт хийхээр явсан БНХАУ-ын уулчин Эверестийн өмнөд оргилын ойролцоо осолдож нас барсан бол, түүнтэй хамт явсан Монгол Улсын уулчинг аврах ажиллагаа яг одоо явагдаж байгаа аж. 

Тодруулбал, “The Himalayan”-ы мэдээлж буйгаар “Хятад иргэн 52 настай бөгөөд нүдний шилээ сольж, хүчилтөрөгчийн саваа шидэх гэж байгаад осолдсон байна. Харилцаа холбооны сүлжээ муу байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байна” гэж мэдээлжээ.

Харин түүнтэй хамт явсан хоёр уулчны нэг нь хятад, нөгөө нь монгол уулчин хэмээн мэдээлсэн бөгөөд тэднийг буулгахын тулд аврах баг шаргуу ажиллаж байгаа аж. Монгол уулчны мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна 

Эверест ууланд энэ хавар найман хүн осолдож нас барсан бөгөөд цасан нурангид өртөх аюултайг анхааруулсаар байна. Монгол уулчныг эсэн мэнд аварсан эсэх талаар бид эргэн мэдээлэх болно.

Т.Бямбажаргал

ЭХ СУРВАЛЖ: thehimalayantimes.com