Маргааш Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурна. Иймд онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Маргааш Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурна. Иймд онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Маргааш өдөр буюу 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 14-16 метр хүрч, явган шороон шуурга шуурна.

Иймд, иргэн та:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө