Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Gobi bear" төслөөс мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүжээ. ГИДЦГ-ын "А" хэсгийн ХЗ болон "Gobi bear" төслийн хамтарсан судалгааны баг Алтайн өвөр говь-Шар хулсны баянбүрд орчимд 20 хоногийн хугацаанд ажиллажээ. Ингэхдээ Хөтөл усанд 140кг (+5) бүхий нас бие гүйцсэн эр бодгаль /Ursus arctos gobiensis/-д сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн тухай холбогдох албанаас мэдээллээ.

"Gobi bear" төслийн удирдагч Харри Рейнолдс нь 2015 оноос эхлэн өнөөг хүртэл судалгааны ажлуудыг хийсээр байна. Энэ хугацаанд мазаалай баавгайн 19 бодгальд сансрын дохиололт хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгаа хийж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.