Ховд аймагт дулаарч буйтай холбогдуулан голууд үерлэж буйг анхаарууллаа

Ховд аймагт дулаарч буйтай холбогдуулан голууд үерлэж буйг анхаарууллаа

Өнөө өглөөний байдлаар Ховд аймгийн Буянт их гол өмнөх хоногоосоо 1 см, бага гол 8 см, Бодонч гол 12 см-ээр нэмэгдэж, Бодонч гол үерийн түвшинд байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор уулнаас шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв