"Зуны цагийн хуваарьт энэ жил шилжихгүй, ирэх жил шинжинэ" гэж мэдэгдлээ

"Зуны цагийн хуваарьт энэ жил шилжихгүй, ирэх жил шинжинэ" гэж мэдэгдлээ

"Зуны цагийн хуваарьт" шилжиж нэг цагаар урагшлуулах эсэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-аас санал авч эхлээд байсан. 

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улс нар жаргаж, мандаж байгаа цагтаа ажиллаж, хөдөлмөрлөх нь эдийн засагт чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор яамдаас санал авсан. Ингэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Стандарт хэмжил зүйн газраас олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог гэх тайлбар санал ирсэн.

Тиймээс энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй. Харин ирэх жилээс цагийн хуваарийг өөрчилдөг болох нь чухал ач холбогдолтой.

Тиймээс Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Ажлын цагийн хуваарийг өөрчилж, 08.00 цагт оруулж болно. Гэхдээ хүүхдийн хичээлийг хэрхэх вэ гэдэг асуудал тулгарна. Харин нийтээрээ цагаа урагшлуулж чадвал асуудал тулгарахгүй" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө