Өчигдөр /2023.03.29/ нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгчид хуралдаж, “тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах” шийдвэр гаргасан. Тус хуралд нийт 40 гаруй төлөөлөгч оролцсоны дийлэнх олонх нь “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах нь зүйтэй” хэмээн үзэж огцруулсан байгаа юм.
Тэгвэл Ө.Сумъяабаатарыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах санал өгсөн Баянгол дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчдийг одоо ажиллаж буй "төрийн байгууллагын ажлаас нь хална” гэсэн дарамт шахалтыг нэр бүхий төрийн өмчит компанийн удирдлага илэрхийлсэн гэх мэдээлэл манай редакцад ирж байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.