УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор үргэлжилж, нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж дуусаад яг одоо санал хурааж байна.
Саналыг нууцаар хурааж байгаа юм. Тун удахгүй дүн гарна гэдгийг албаныхан мэдэгдлээ. Хуралдаанд 65 гишүүн оролцож байна.