УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор үргэлжилж, нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байна. Хаалттай хуралдаанд 65 гишүүн оролцож байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Энэ асуудлыг хэлэлцэн, санал хураахад ирц өндөр байх шаардлагатай.