Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам өөрийн байрандаа Украин улсын төрийн далбааг мандуулжээ. Сонирхуулахад, БНХАУ-д суугаа Украины элчин сайд манай улсыг хамааран суудаг байсан бол саяхнаас БНСУ-д суугаа Украины элчин сайд Дмитро Пономаренко Монгол Улсыг хамаарах болсон. Тэрбээр энэ долоо хоногт манай улсад хүрэлцэн ирж, итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулсан юм.