“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

“Номин” худалдааны төвийн ТБД андуудын салбарт гал гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Номин” худалдааны төв гал гарч байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 05:37 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт хоёр ширхэг хүнсний хөлдөөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Гал цахилгаанаас үүдэж гарсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн галын улмаас тус худалдааны төвийн харилцагч нарын 2 орчим тэрбум төгрөгийн хүнс болон ахуйн бараа материал утаа, тортог болсон бөгөөд эдгээрийг устгалд оруулахгүй, гадагш гаргаж байж магадгүй гэх мэдээлэл байна.