“Парис-2024” зуны олимпын тасалбар тавдугаар сард худалдаанд гарна

“Парис-2024” зуны олимпын тасалбар тавдугаар сард худалдаанд гарна

Зуны олимпын 23 дахь удаагийн наадам 2024 онд Францын нийслэл Парис хотноо зохиогдох билээ.

Тус наадамд 32 төрөлд ойролцоогоор 10500 гаруй тамирчин өрсөлдөх юм. Тасалбарыг тавдугаар сарын 11-нээс /2023.05.11/ борлуулж эхлэх бөгөөд нийт арван сая орчим тасалбарыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тасалбарын хувьд таван ангилал бүхий суудлын хуваарилалт, тэмцээний үе шатаас хамаарч 20-600 еврогийн хооронд байх аж.